АНУ-ын Иргэншил Цагаачлалын Албанаас гаргасан бүртгүүлэх шаардлага нь цагаачлалын өмгөөлөгч нарын дунд асуудал үүтгээд байна
- Dalai Saruul-Erdene
- Mar 3
- 2 min read
Өөнгөрсөн долоо хоногт (2 сарын 26) АНУ-ын Иргэншил Цагаачлалын Албаны (ИЦА) вэб сайт гадаадад төрсөн хүмүүст тавих хатуу шаардлагын нарийвчилсан мэдээллийг нийтэллээ. Трампын засгийн газрын санал болгосон энэхүү өөрчлөлт нь цагаачлалын өмгөөлөгч нарын санааг зовоож буй болно.
Америкийн Цагаачлалын Хуульчдын Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Кэлли Стамп үүнээс үүдэх хор уршгийн талаар сануулан, анхааруулга өгөв. Тэрбээр бүртгэлийн энэхүү шинэ дүрмүүд нь хувь хүмүүсийг “гадаад” хэмээн харснаараа баривчлах, хорих болон хууль сахиулахын илүү хатуу ширүүн арга хэмжээ авдаг байсан түүхийн харанхуй үе рүү нь Америкийг хойш татаж болзошгүй хэмээн үзэж байна. Стампын онцолсноор хамгийн сүүлд 9-11 явдлын дараа энэхүү бодлогыг хэрэгжүүлсэн, энэ нь маш үнэтэй, үр дүнгүй дээрээ Америкийн нэн олон гэр бүл болон бизнесст ямар ч шаардлагагүй хор хохирол учруулсан хэрэг болсон ажээ.
Санал болгосон шаардлага нь улс даяар “бичиг баримтаа үзүүл” тогтолцоог буй болгох бөгөөд энэ нь зөвхөн цагаачдад төдийгүй, АНУ-ын иргэд, хууль ёсны оршин суугчдад ч бичиг баримтгүй явж байвал баривчлагдах, хоригдох айдас хүйдсийг буй болгож байна. Энэ нь сүүлийн жилүүдэд олныг хамарсан баривчилгаанд АНУ-ын иргэд өртөх болсон, өөрөөр хэлбэл тэртэй тэргүй буй болоод буй бэрхшээл дээр улам бүр саад тотгор учруулах зүйл болж буйг хатагтай Стамп тодруулсан байна.
Америкийн Цагаачлалын Хуульчдын Нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Бэнжамин Жонсон бас санаа зовж буйгаа илэрхийлэн, энэхүү шинэ бодлого нь эмх замбараагүйдэл, учир нь үл олдох байдал үүтгэхээс өөр нэмэргүй хэмээн мэдэгдэв. Тэрбээр оруулсан саналд тун осолтой заалтууд багтаж буй, тухайлбал Канадаас ирж буй зочид шинэ дүрмээр 14 настай хүүхдүүдээ ч заавал бүртгүүлэх ёстой гэсэн, гэтэл Засгийн газраас энэ насыг насанд хүрсэн хэмээн үздэггүй юм. Жонсоны сануулж буйгаар энэ бүхний цаадах ерөнхий стратеги нь “цагаачлал” гэх ойлголтыг “гэмт хэрэг” гэж үзэх, ингэснээрээ ард иргэдийг олноор нь хүчлэн гаргахаа зөвтгөх гэсэн арга болно гэжээ.
Бүхий л төрлийн цагаачдын хувь нэмрээр бүтсэн улс болохын хувьд бүртгэлийн энэхүү шинэ дүрэм нь зүгээр нэг хор уршиг учруулаад зогсохгүй Америкийн нийгмийг бүтээхэд цагаачдын гүйцэтгэсэн үүргийг гутаасан хэрэг болох юм.
Comments