Трампын захирамжийг хориглов
- Dalai Saruul-Erdene
- Jan 24
- 2 min read
Хууль, эрх зүйн нэгэн чухал үйл явдал болсон нь: Холбооны шүүгч Ерөнхийлөгч Трампын төрснөөр иргэн болох эрхийг үгүй болгосон зартай захирамжийг түр хугацаагаар хориглолоо. АНУ-ын иргэн бус эцэг эхээс Америкийн нутаг дэвсгэрт төрсөн хүүхдүүд нь автоматаар иргэн болдгийг зогсоох зорилготой Трампын захирамж нь томоохон маргаан мэтгэлцээн, үл ойлголцол дагуулаад байсан юм. Гэвч одоо энэхүү захирамж шүүхэд нэн том саад тотгортой тулахаар болов.
Ерөнхийлөгч Рейганы томилсон Холбооны шүүгч Жон Кауфенор нь дөч гаруй жилийн туршид шүүхэд ажилласан туршлагатай хуульч бөгөөд шийдвэрээ гаргахдаа элдэв тойруу замаар ч тайлбарласангүй, шуудхан тодорхойлов. Тэрбээр гүйцэтгэх захирамжийг “Үндсэн хуулийг бүдүүлгээр зөрчсөн” хэмээсэн нь хэрэгжих хүртлээ хэчнээн хэцүү даваа туулах хэрэгтэй болохыг нь үзүүлж буй хэрэг юм. Мэдэгдэлдээ шүүгч Кауфенор нь ажил амьдралынхаа урт замналын туршид хууль зүйн ийм тодорхой, амархан хэрэг ирж байсан тохиолдлыг санахгүй байна хэмээсэн юм. Түүний шийдвэр Трампын захирамжийг биелүүлэх ажлыг шууд няцааж, Холбооны зүгээс энэ тал дээр ямар нэг үйлдэл гаргах асуудлыг түр хугацаагаар зогсоож байгаа юм.
Төрснөөр эрх олох асуудал нь хуулийн нэн маргаантай сэдэв байсан бөгөөд дэмждэг талынхан нь энэхүү эрхийг АНУ-ын Үндсэн хуулийн 14 дэх нэмэлтээр олгогдсон хэмээн үздэг юм. Тус нэмэлтийг 1868 онд баталсан бөгөөд АНУ-д төрсөн хэн боловч эцэг эхийн статусаас үл хамааран иргэн болно заасан билээ. Трампын гүйцэтгэх захирамж нь гэтэл Үндсэн хуулийг өөрөөр тайлбарлахаар оролдож, хүртээмжийг нь нарийсгах санаатай ажээ.
Шүүгч Кауфенорын шийдвэр нь хэдий түр зуурынх боловч, тэрхүү захирамжийн эсрэг авах эрх зүйн арга хэмжээ нь хэчнээн өргөн хүрээтэй байж болохыг үзүүлж чадав. Түүний шийдвэр хуулийн мэргэжилтнүүд болон улс төрчдийн зүгээс “гүйцэтгэх эрхийг хэтрүүллээ” хэмээн үзэн, шаардаж буй нөхцөл байдалд гарснаараа онцлог юм. Түр зуур ийнхүү ажил хэрэг болгохоос сэргийлж чадсанаар шүүгч бээр Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг шийдэх, маргах нэн урт хугацааны эрх зүйн судалгааг нээж өгч буй хэрэг болно.
Ирэх долоо хоногуудад шүүгч Кауфенор нь илүү урт хугацааны хориг тавих магадлалтай, энэ нь Трампын засаглал болон Холбооны байгууллагууд захирамжийг ажил хэрэг болгохоос улам урт хугацаагаар сэргийлж чадах юм. Энэ бүхэн нь хууль зүйн томоохон маргаан мэтгэлцээнийг үүтгэх бөгөөд бусад дээд шатны шүүхүүд, АНУ-ын Дээд шүүх ч татагдан оролцох буй заа.
Одоогийн байдлаар бол шийдвэрийн шууд үр дүн тодорхой: Гүйцэтгэх захирамжийг биелүүлж болохгүй, биелүүлэхийг оролдсон Холбооны ямар ч ажилтан шүүхийн шийдвэрийг зөрчсөнд тооцогдоно. Иргэншлийн бодлогын ирээдүй тодорхой бус, хууль эрх зүйн тогтолцоо, маргаан мэтгэлцээний дундуур урагшлах буй заа.
Шүүгчийн энэхүү шийдвэр нь Шүүх эрх мэдэл нь Гүйцэтгэх эрх мэдлийн хэмжээ хязгаарыг тогтоож өгдөг маш чухал үүргийн тодорхой жишээ болов. Улс орон өдгөө цагаачлал, иргэншил, Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хязгаарыг тойрсон нэн түвэгтэй асуудлуудын дунд байгаа цаг үед зохистой тэнцвэр нь АНУ-ын эрх зүйн тогтолцооны цөм болохыг сануулсан тодорхой үлгэр жишээ боллоо. Ирэх долоо хоногуудад төрснөөр иргэншил олох эрхийн хувь заяа илүү тодорхой болж ирнэ, тэр болтол ямар ч байсан Трампын гүйцэтгэх захирамж цаасан дээр л байхаар болж байна.
Commentaires